Аврагч охин

2010 оны 03-р сарын 16 Нийтэлсэн Anu

Энэ охиныг Б.Саранчимэг гэдэг. Тэрээр 2 нас 8 сартай. Саяхан гэрт нь гал түймэр гарахад 10 сартай бяцхан дүүгээ галаас аварч гараад , гадаа хүйтэн байсан тул өөрийнхөө хувцасыг дүүдээ нөмрүүлээд чичрэн сууж байжээ.

Монгол охид ухаантай шүү. Би бахархаж байна. Ану

Жавхлан-Чи минь байгаа хойно

2010 оны 03-р сарын 13 Нийтэлсэн Anu

Миний найз

2010 оны 02-р сарын 09 Нийтэлсэн Anu
Миний  2дахь  сайн  найз  бол  Мөнхүүлэй  юм .Би  Мөнхүүлэйтэй  загасны  дэлгүүрт  танилцсан .Би  Мөнхүүлэйтэй  үргэлж   хамт  байдаг . Тэр  их  хөөрхөн.  Миний  найз  их   удаан  гүйдэг. Тэр  хоолонд  их   дургүй .Найзын  минь  дуртай   өнгө   хар , ногоон , цэнхэр   гэх   мэт  өнгөнүүд . Найз  минь  усанд  сайн  сэлдэг. Тэрний   сайн   чанар  нь  их   хөгжилтэй  байдаг  нь      надад их  таалагддаг. Тэр  бол  миний  хайртай   яст  мэлхий .

POK BEBY

2010 оны 02-р сарын 09 Нийтэлсэн Anu
http://www.collegehumor.com/video:1927447

англи хэлний дүрэм

2010 оны 02-р сарын 09 Нийтэлсэн Anu

-БИЕИЙН ТӨЛӨӨНИЙ ҮГ


  SUBJECT PRONUON-БИЕИЙН ТӨЛӨӨНИЙ ҮГ

• Дүрэм 1: Хүн болон хүн биш зүйлсийг төлөөлүүлэн хэлэх ёсон байх бөгөөд энэхүү үүргийг биеийн төлөөий үгс гүйцэтгэнэ. Англи хэлний биеийн төлөөний үгс нь ганц болон олон тооны 3 биеийг төлөөлдөг.

                           Ганц тоо                 Олон тоо
1-р бие                    I                               We
2-р бие                 You                             You
3-р бие            He, She, It                      They

Дүрэм 2: Англи хэлний биеийн төлөөний үгс нь өмнөх өгүүлбэрийн ямар нэг биеийг давтан өгүлэхээс зайлсхийх үүднээс төлөөлөх үүрэг гүйцэтгэдэг. Жишээ нь: Yesterday Erdene went to the countryside. He went there by car. Энд He гэдэг төлөөний үг өмнөх өгүүлбэрийн Erdene гэдэг эр хүйсийн ганц тооны 3-р биеийг төлөөлж байна.

                         POSSESIVE PRONUONS-ХАМААТУУЛАХ ТӨЛӨӨНИЙ ҮГС
Дүрэм 3: Хүн болон хүн биш зүйлс хэнд, юунд хамааралтай болох, хэнийх юуных болохыг заагч үгсийг хамаатуулах төлөөний үг гэнэ. Англи хэлний хамаатуулах төлөөний үгс нь монгол хэлний хамаатуулах төлөөний үгсийн нэгэн адил хоёр хэлбэртэй байна.

         Хамаатуулах төлөөний үгийн 1-р хэлбэр     Хамаатуулах төлөөний үгийн 2-р хэлбэр

My                                                             Mine
Your                                                          Yours
His                                                              His
Her                                                             Hers
Its                                                               Its
Our                                                             Ours
Your                                                           Yours
Their                                                           Theirs

                                OBJECT PRONOUNS-ТУСГАГДХУУН ТӨЛӨӨНИЙ ҮГ

Дүрэм 4: Англи хэлний тусгагдхуун төлөөний үгс нь угтвартай хоршоогүй , дангаараа байхдаа манай монгол хэлний өгөх оршихын болон заахын тийн ялгалтай утга дүйцнэ.

                                Ганц тоо                   Олон тоо
1-р бие                        Me                              Us               
2-р бие                        You                             You
3-р бие                     Him, her, it                     Them

Дүрэм 5: Англи хэлний төлөөний үгсээс зөвхөн тусгагдхуун төлөөний үгс л угтвартай дангаараа хоршдог. Жишээ нь: with, without, about, for, among, between, besides, instead of, around, toward, behind гэх мэт. Among us,them-бидний, тэдний дунд, between us-бидний хооронд, instead of you-чиний оронд гэх мэтээр

Англи хэлний дүрэм

2008-05-24 13:28:52


Ямар ч хэлний дүрмийг гурван зүйлээр судалдаг. Үүнд:
1. Авиан зүйн дүрэм
2. Үг зүйн дүрэм
3. Өгүүлбэр зүйн дүрэм
1. Авиан зүйн дүрэм
Авиан зүйн дүрэм гэдэг нь товчхондоо “Унших дүрэм” юм. Би та бүхэнд англи унших дүрмийг бүгдийг нь 4 аргаар тайлбарлаж өгье. Үүнд:
Унших дүрэм ¹1 буюу А арга
Англи үгийг уншихад үсэг, авиа, үе, өргөлтийн тухай мэдлэг шаардлагатай.
1. Англи хэлний үсэг /26 үсэгтэй/
Aa [ei]
Bb [bi:]
Cc [si:]
Dd [di:]
Ee [i:]
Ff [ef]
Gg [di:]
Hh [eit]
Ii [ai]
Jj [dei:]
Kk [kei]
Ll [el]
Mm [em]
Nn [en]
Oo [ou]
Pp [pi:]
Qq [kju:]
Rr [a:]
Ss [es]
Tt [ti:]
Uu [ju:]
Vv [vi:]
Ww [‘dabl ju:]
Xx [eks]
Yy [wai]
Zz [zed]
Эдгээр 26 үсгийн нэрийг мэдсэнээр англи үгийг уншиж болох уу? Мэдээж болохгүй. Англи хэлэнд бичлэг, дуудлага хоёр зөрдөг. Яг монгол бичиг шиг агула гэж бичээд уул, мину гэж бичээд миний гэдэг шиг. Ер нь европын хэлнүүдэд орос, грек, болгараас бусад 30 орчим хэлэнд эдгээр латин үсэг хэрэглэгддэг. Эдгээрээс бичлэг, дуудлага хоёр нь хамгийн их зөрөөтэй байдаг нь англи хэл юм. Жишээ нь: school гэдэг үгийг эс-си-эйч-өү-өү-л, эссиэйчөүөүл гэж уншдаггүй, скүүл гэж уншдаг. Уг үсгүүдийн нэр нь товчилсон үг, хүний нэрийг хэлэхэд л хэрэглэгддэг.
Dorj гэвэл [di:], [ou], [a:], [dei] Dorj, F.B.I Federal Bureau of intelligence гэх мэт. Англи хэлний цагаан толгойд хэд хэдэн сул тал байдаг. А үсгийг ЭЙ гэж, Е үсгийг ИЙ гэж, I үсгийг АЙ гэж, R үсгийг АА гэж өөрөөр дуудаг нь дүрэм үзэх явцад хүндрэл учруулдаг. Англи хэлний үсэг бол латин үсэг юм. Нэгэнтээ л ач холбогдол багатай учраас дүрэм үзэх явцдаа уг үсгүүдийг латинаар нь дуудвал их зүгээр байдаг. Одоо латин нэрийг хэлж өгье. Зарим үсгийн дуудлагыг хялбар болгохын тулд герман, франц хэлнээс авлаа.
Aa-а
Bb-бэ
Cc-цэ
Dd-дэ
Ee-э
Ff-эф
Gg-гэ
Hh-ха
Ii-и
Jj-йот
Kk-ка
Ll-эл
Mm-эм
Nn-эн
Oo-о
Pp-пэ
Qq-кү
Rr-эр
Ss-эс
Tt-тэ
Uu-ү
Vv-вэ
Ww-дүбл вэ
Xx-икс
Yy-игрек
Zz-зэт
Ингэж дуудахад хамаагүй хялбар байгаа биз дээ. За, нэгэнтээ л үсгээ мэдээд уншиж болохгүйгээс хойш авиагаа үзэцгээе.
Англи хэлний авиа
Англи хэлний авиаг гийгүүлэгч авиа, эгшиг авиа гэж 2 ангилдаг. Ер нь ямар ч хэлний авиаг ингэж хуваадаг.
Эгшиг, гийгүүлэгч 2 ямар ялгаатай вэ? Та юу гэж бодож байна? Хатуу, зөөлөн, эр, эм гээд л хэлэх байх л даа. Гийгүүлэгч авиаг хэлний урдуур хэлбэл зөөлөн, ардуур хэлбэл хатуу болчихдог. Жишээ нь: Бь, Бъ гэх мэт. Эгшиг авиа хэлний үзүүрээр хэлэгдвэл эм эгшиг, угаар хэлэгдвэл эр эгшиг гэж үздэг. Ж нь: А, Э г.м. Ер нь хэл сурахад толгойгоо ажиллуулах хэрэгтэй. Ингэхлээр толгойгоо яаж ажиллуулах вэ гэсэн асуудал гарч ирж байна. Нэг тийм онигоо байдаг даа. Хадаа аваргыг барилдаж байтал хүмүүс “Хөөе Хадаа. Толгойгоо ажиллуул” гэтэл аварга маань толгойгоо баруунаас нь зүүн тийш эргүүлж хөдөлгөсөн гэдэг. Гэхдээ энэ бол зөвхөн онигоо л доо. Хадаа аварга маань гүндүүгүй, цайлган цагаан хүн байсан юм. Энэ онигоо бол Хадаа аваргаас илүүтэй та биднийг хэлсэн байхаа. Та бид ер нь толгойгоо ажиллуулдаг бил үү?
Толгойгоо ажилуулна гэж аналитик болон синтетик чадварыг эзэмшинэ гэсэн үг. Аналитик чадвар гэж тухайн юмыг бүрдүүлж байгаа шинж чанарыг гаргаж ирэхийг хэлж байгаа юм. Хичнээн олон шинж чанар гаргаж ирнэ төдий чинээ сайн, хичнээн гол шинж чанарыг гаргаж ирнэв төдий чинээ чухал.
Синтетик чадвар гэж тухайн гаргаж ирсэн шинж чанараа дүгнэж сайн тал нь дийлж байвал сайн гэсэн үнэлэлт, муу тал нь дийлж байвал муу гэсэн үнэлэлт өгөхийг хэлж байгаа юм. Бүдүүн тоймоор тайлбарлая. Ж нь, би Доржтой тааралдлаа гэж бодъё. Дорж “Арго, хоёулаа нэг ажил хамтарч хийе” гэлээ. Гэтэл би Дорж гэж хэн бэ гэдгийг мэдэхийн тулд Доржийн шинж чанаруудыг гаргаж ирнэ. Дорж ер нь ямар хүн бэ? Дондогтой яаж харьцаж байв? Сургуульд байхдаа ямар хүүхэд байлаа? Гэр бүлтэй юу? Ажилтай юу? Мөнгөтэй юу? Надад хэрэгтэй юу? Сэтгэл хэр сайтай вэ? гэх мэт. Шинж чанар нь гадаад шинж, дотоод шинж гэж 2 ангилагддаг. Гадаад шинжид хувцас, нүүр, ам г.м. Гадаад шинжийг ялгах монгол ардын зарим арга байдаг. Шил нь хонхорхой бол харамч, хамар доорхи хонхорхой нь бага бол хүн муутай, хамар том бол ухаан сайтай, эрүүн дээрээ хонхорхой бол зэрлэг зантай, нүд ийш тийшээ гүйж ярьдаг бол худалч, үг үйлдэл хоёр нь зөрж байвал хуурамч гэх мэт энгийн зүйлээс эхлээд нарийн зүйлийн тухай “Субашид” номноос мэдэж болох жишээтэй.
Гэхдээ эдгээр бүх гадаад шинж чанар нь дангаараа хангалтгүй. Хүний эрээн дотроо, могойн эрээн гаднаа гэдэг. Дотоод шинж чанар нь чухал юм. Үүнийг нээж олно гэдэг маш хэцүү. Миний хувьд бол би дууны өнгөөр хүний сайн, мууг ялгаж чаддаг. Эрэгтэй хүний дууны өнгө 55 янз, эмэгтэй хүний дууны өнгө 44 янз байдаг. Энэ бол маш өндөр мэдрэмж шаардсан ажил. Хэрэв та чадахгүй бол би нэг арга зааж өгье. Анхны мэдрэмжинд л найдах
хэрэгтэй. Хүнтэй анх уулзаад л нуруугаар чинь хүйт оргих юм бол харьцах хэрэггүй гэсэн үг. За ингээд гадаад, дотоод бүх шинжээ нэгтгэн дүгнээд “Сайн” гэсэн хариу гарах юм бол Доржтой хамтарч ажиллаж болно. “Муу” гэсэн хариу гарах юм бол болохгүй. Үүнийг л толгойгоо ажиллуулах гэж байгаа юм даа. За, одоо толгойгоо ажиллуулцгаая. Эгшиг, гийгүүлэгч 2 ямар ялгаатай вэ? Эгшиг саадгүй, гийгүүлэгч саадтай хэлэгддэг. Зөв, одоо л толгой чинь ажиллаж эхэлж байна.
Эгшиг А,Э,О,У,Ү,И,Ө гээд саадгүй. Гийгүүлэгч Б,Д,Т,Ч,Ц,… гээд заавал нэг саадтай хэлэгддэг. Ж нь, та 2 уруулаа нийлүүлэхгүйгээр Б авиаг, хэлээ тагнайдаа хүргэхгүйгээр Т авиаг хэлж чадахгүй. Туршаад үзсэн ч болно шүү. Англи хэлэнд 24 гийгүүлэгц авиа байдаг. Үүний 15 нь дуутай, 9 нь дуугүй авиа юм. Дуутай, дуугүйг нь ялгахын тулд хуруугаа төвөнхөн дээрээ тавиад уг авиаг дуудахад доргиж байвал дуутай, сул доргиж байвал дуугүй гэсэн үг.

ГОЁ ЗУРАГ

2010 оны 02-р сарын 09 Нийтэлсэн Anu

Хүүхдээ бүү бөөцийл

2010 оны 02-р сарын 09 Нийтэлсэн Anu

 Хүүхдийн хүмүүжил бол эцэг эхээс их хамааралтай байдаг гэнэ. Эцэг эх хүүхэддээ хэрхэн хандах байдлаас хамаарч хүүхдийн зан араншин төлөвшин тогтдог.Эцэг эх нь хүүхэддээ:

- захирангуй ханддаг бол : идэвхгүй, бие даах чадваргүй, номхон хүлцэнгүй

- Хэт их бөөцийлдэг бол: уур уцаартай , сул дорой, гэнэн томоогүй

- Байнга өмөөрдөг бол: бодлогошронгуй, бусадтай нийлдэгүй, зожиг

- Байнга эрхлүүлдэг бол: гэнэн томоогүй, уцаартай, дураараа ,зөрүүд

- Аяыг нь дагуулан харьцдаг : дуулгаваргүй, түрэмгий догшин

- Тоомжиргүй ханддаг бол: хөндий хүйтэн, тогтворгүй, түрэмгий авиртай

- Хэрцгий ханддаг бол: зөрүүд, мугуйд, уур уцаартай, хэт бие даасан

- Ойр дотно элэгсэг ханддаг бол: бие даасан, үнэнч шударга, нөхөрсөг тусч

- хатуу чанга барьдаг бол: зөрүүд, амиа бодож хувиа хичээсэн , бие даан ажиллаж амьдарах чадваргүй гэсэн ерөнхий төрх таны үр хүүхдэд төлөвшин бий болох нь байна .

Миний найзууд

2010 оны 02-р сарын 08 Нийтэлсэн Anu
.Миний  хамгийн   сайн  найз  ХУЛАН. би  Хулантай  номын  санд  танилцсан.